Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

О.Баасанхүү: Би бүлгээсээ гарахгүй

Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах тогтоолын төслөө буцаан татсанаас хойш О.Баасанхүү гишүүнийг тойрсон хэл ам тасрахаа больсон гэж хэлж болно.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
О.Баасанхүү: Би бүлгээсээ гарахгүй
О.Баасанхүү: Би бүлгээсээ гарахгүй. Зураг: МҮОНРТ

Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах тогтоолын төслөө буцаан татсанаас хойш О.Баасанхүү гишүүнийг тойрсон хэл ам тасрахаа больсон гэж хэлж болно.

Намын бүлгээ дагасан сонголт хийж тогтоолын төслөө эргүүлэн татсан О.Баасанхүү гишүүнийг өнөөдөр бүлгээсээ гарна гэсэн мэдээлэл цацагдлаа. Энэ талаар өөрөөс нь тодруулахад би “Шударга ёс” эвслийн бүлгээс гарах талаар албан ёсны ямар ч мэдээлэл хийгээгүй гэсэн тайлбарыг өгсөн юм. Түүнчлэн О.Баасанхүү гишүүн “Би өнөөдөр намаасаа гарна гэж мэдээлэл өгөх нь битгий хэл өрөөнөөсөө ч гараагүй сууж байна” гэлээ.

Хуваалцах