Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

О.Баасанхүү: Би ямар ч хамаагүй аргаар Засгийн газрыг огцруулна, хараарай

УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнгөрсөн сард Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтыг огцруулах тогтоолын төслийг өргөн барьсан.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
О.Баасанхүү: Би ямар ч хамаагүй аргаар Засгийн газрыг огцруулна, хараарай
О.Баасанхүү: Би ямар ч хамаагүй аргаар Засгийн газрыг огцруулна, хараарай. Зураг: МҮОНРТ

УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнгөрсөн сард Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтыг огцруулах тогтоолын төслийг өргөн барьсан. Тэрбээр С.Баярцогтыг хариуцсан салбараа удирдах чадваргүй, Засгийн газрын гишүүний ёс зүйн шаардлагыг хангахгүй хэмээн үзэж буйгаа тухайн үед хэлж байсан юм.

Харин Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэж, түүний өргөн барьсан тогтоолын төсөл Үндсэн хууль зөрчсөн байна гэх шийдвэр гаргасан. Үүнтэй холбогдуулж өчигдөр хуралдсан Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны үеэр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг С.Баярцогтыг огцруулах тогтоолын төслийг хэлэлцэх боломжгүй гэсэн тайлбарыг хийсэн юм. Харин О.Баасанхүү гишүүн “Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт бол С.Баярцогтыг огцруулж болохгүй гэсэн дүгнэлт биш, Засгийн газар энэ дүгнэлтийг буруу ашиглаж байна” хэмээсэн. Түүнчлэн С.Баярцогттой нэг ширээнд хамт сууж ажиллаж чадахгүй. Өөрөө огцорч чадахгүй юм бол би Засгийн газрыг заавал огцруулна гэсэн юм.

Хуваалцах