Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

О.Баасанхүү: Ерөнхий сайд ямар ч хариу өгөхгүй байна

УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
О.Баасанхүү: Ерөнхий сайд ямар ч хариу өгөхгүй байна
О.Баасанхүү: Ерөнхий сайд ямар ч хариу өгөхгүй байна. Зураг: МҮОНРТ

УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээллийн эхэнд “Монгол Улсын Ерөнхий сайдыг мэтгэлцээнд дуудсан. Мэтгэлцээн өнөөдөр 19 цагаас ТV-5 телевизээр цацагдах байсан юм. Гэвч Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ямар ч хариу өгөхгүй байна. Тиймээс мэтгэлцээнийхээ хугацааг дахин нэг сараар сунгаж дөрөвдүгээр сарын 23-нд мэтгэлцэх болно” гэлээ.

Мөн 32 хуулийн төсөл санаачлан Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн ч бүх хуулийн төслийг хэлэлцэх боломжгүй гэсэн хариу өгч байна. Тиймээс ямар шалтгаанаар хуулийн төслүүдийг хэлэлцэхгүй гэж байгаагаа тайлбарлах хэрэгтэй гэв.

Хуваалцах