Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

О.Баасанхүү Ерөнхий сайдтай хийх халз мэтгэлцээнээ хойшлуулжээ

Учир нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг халз мэтгэлцээнд дуудсан ч ямар нэгэн хариу өгөхгүй байгаа учир ийнхүү хойшлуулж байгаа аж.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
О.Баасанхүү Ерөнхий сайдтай хийх халз мэтгэлцээнээ хойшлуулжээ
О.Баасанхүү Ерөнхий сайдтай хийх халз мэтгэлцээнээ хойшлуулжээ. Зураг: МҮОНРТ

УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж, Ерөнхий сайдтай хийх халз мэтгэлцээнээ хойшлуулж буйгаа мэдэгдлээ. Учир нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг халз мэтгэлцээнд дуудсан ч ямар нэгэн хариу өгөхгүй байгаа учир ийнхүү хойшлуулж байгаа аж.

Ерөнхий сайдтай хийх халз мэтгэлцээний товыг гуравдугаар сарын 12-ны 19:00 цаг гэж байсан ч Ерөнхий сайд ямар ч хариу өгөөгүй тул мэтгэлцээний товыг 14 хоногоор хойшлуулж гуравдугаар сарын 23-нд хийхээр болсон байна. Хэрэв товлосон хугацаанд хариу өгөхгүй бол дөрөвдүгээр сарын таванд УИХ-ын чуулганыг нээх үеэр Ерөнхий сайдаас “Яагаад мэтгэлцээнд ирээгүй вэ” гэдэг асуултанд хариулт авна. Хэрэв мэтгэлцээндээ ирэх юм бол Хуримтлалын сан бүрдүүлэх бодлого болон Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх талаар асуулт асууна гэлээ.

Хуваалцах