О.Баасанхүү хэвлэлийн хурал зарлалаа
УИХ-ын гишүүн О.Баасанхүү Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг хууль зөрчиж хариуцлага алдсан, салбараа удирдах чадваргүй гэсэн үндэслэлээр өнгөрсөн долоо хоногт огцуулах хүсэлт гаргаж тогтоолын төсөл өргөн барьсан.
Мэдээллийн алба

Уг асуудалтай холбоотойгоор Хууль зүйн байнгын хороо өнөөдөр хуралдахаар болсон. УИХ-ын гишүүн О.Баасанхүү ч мөн ялгаагүй дээрх асуудалтай холбоотойгоор өнөөдөр хэвлэлийн бага хурал хийхээр болжээ. Түүний зарласан хэвлэлийн бага хурал Төрийн ордонд 11:30 цагаас болох юм. Бид хурлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэнэ.