О.Бурмаа Японы бөхөд ялагдлаа
О.Бурмаа Японы Хироэ Минагавад 8:0 харьцаатай ялагдлаа.
Мэдээллийн алба

Өнөөдөр буюу 8 дугаар сарын 1-ний өдөр Монголын гурван тамирчин буудлага, бокс, чөлөөт бөх гэсэн спортын гурван төрөлд өрсөлдөж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.
Жүдо дуусахтай зэрэгцээд чөлөөт бөхийнхөн өнөөдрөөс тэмцээнээ эхэлж байна. Эхний өдөр хашир туршлагатай тамирчин О.Бурмаа хүч үзлээ. Тэрбээр эхний даваанд Японы туршлагатай бөх Хироэ Минагаватай барилдах сугалаа татсан билээ.
Ийн О.Бурмаа Японы Хироэ Минагавад 8:0 харьцаатай ялагдлаа.
Сонирхуулахад, Энэ өдөр чөлөөт бөхийн хагас шигшээ хүртэлх барилдаанууд болж, аваргын төлөө хүч сорих хоёр бөхийн нэр тодорхой болно. Харин маргааш дагах болон медалийн төлөө барилдаанууд явагдана.


















