Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

О.Долгор мөнгөн аяганд хонуулсан ус хэрэглэдэг

“Үл таних эмэгтэй” уран сайхны кинонд тоглосноор урлагийн ертөнцөд цахиур хагалах залуусын эгнээг тэргүүлж эхэлсэн О.Долгор бодит амьдрал дээр тун чиг энгийн нэгэн гэлцдэг.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
О.Долгор мөнгөн аяганд хонуулсан ус хэрэглэдэг
О.Долгор мөнгөн аяганд хонуулсан ус хэрэглэдэг. Зураг: МҮОНРТ

“Үл таних эмэгтэй” уран сайхны кинонд тоглосноор урлагийн ертөнцөд цахиур хагалах залуусын эгнээг тэргүүлж эхэлсэн О.Долгор бодит амьдрал дээр тун чиг энгийн нэгэн гэлцдэг. Тэрээр мөнгөн аяганд ус хийж хонуулаад, өглөө талыг нь ууж, үлдсэнээр нь нүүрээ савандалгүй угааж хэвшсэн байна. Эртний хатдын гоо сайхнаа удаан хадгалахын тулд хэрэглэдэг байсан эл аргыг жүжигчин бүсгүй амьдралдаа хэвшил болгосны үр дүн гарсаар байгаа гэж үздэг аж.

Эрчүүдийн нүдийг булааж, үзэгч олны талархлыг хүлээсээр байгаа яваа жүжигчин “Хөлтрөг” киноны нээлтийн үеэр СТА цол тэмдэгээр энгэрээ мялаасан билээ.

Түлхүүр үг:О.Долгор мөнгөн аяганд хийж хонуулсан ус хэрэглэдэг
Хуваалцах