Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

О.Есүгэн 27 дугаар байр эзлэв

“Токио-2020” олимпын эмэгтэй урт бууны гурван байрлалаас буудах дасгалын урьдчилсан шат явагдаж дууслаа. Энэ төрөлд 37 тамирчин онч сорьсон бөгөөд босоо, суугаа, хэвтээ байдлаас нийт 120 сум буудсан юм.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
О.Есүгэн 27 дугаар байр эзлэв
О.Есүгэн 27 дугаар байр эзлэв. Зураг: МҮОНРТ

“Токио-2020” олимпын эмэгтэй урт бууны гурван байрлалаас буудах дасгалын урьдчилсан шат явагдаж дууслаа. Энэ төрөлд 37 тамирчин онч сорьсон бөгөөд босоо, суугаа, хэвтээ байдлаас нийт 120 сум буудсан юм.

Энэ төрөлд буудлагын тамирчин О.Есүгэн суугаа 40 сумандаа 95, 100, 98, 94 онож нийт 387 оноо авав. Харин хэвтээгээс тун сайн буудаж 392 оноо (97, 99, 98, 98) оноо авлаа. Ингээд сүүлийн буюу босоогоос буудсан 40 сумандаа 379 оноо (96, 93, 95, 95) авснаар 1158 оноотой болж, нийлбэр дүнгээр 27 дугаар байрт жагсав.

Энэ дасгалд Оросын мэргэн бууч Ю.Зикова 1182 оноогоор тэргүүлж финалд нэгээр шалгарсан. Харин наймдугаар байрын тамирчин 1171 оноотой байсан юм.

Шилдэг наймд шалгарсан тамирчид 15:00 цагаас медалийн төлөө өрсөлдөнө.

Хуваалцах