О.Есүгэн 624 оноотой 25-р байранд жагслаа
Өнөөдөр Монголын бокс, жүдо, ширээний теннис, 3х3 сагсан бөмбөгийн баг тамирчид өрсөлдөнө.
Мэдээллийн алба

“Токио-2020” олтипын наадмын эмэгтэйчүүдийн урт бууны 10 метрийн төрөлд өрсөлдсөн О.Есүгэн 624 оноотой 25-р байранд жагслаа. Манай улсын тамирчин хувийн дээд амжилт болох 631 оноог авсан бол финалд шалгарч, цааш медалийн төлөө өрсөлдөж болохоор байв.
Энэ төрөлд БНХАУ-ын Ян Чиан, ОХУ-ын Анастасия Галашина, Швейцарын Нина Кристен нар алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болов.
Финалын шатанд 628.5-аас дээш оноотой найман тамирчин шалгарав. Энэхүү төрөлд нийтдээ 50 тамирчин өрсөлдсөн.
Өнөөдөр Монголын бокс, жүдо, ширээний теннис, 3х3 сагсан бөмбөгийн баг тамирчид өрсөлдөнө.


















