Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

О.Магнай ажлаа хүлээлгэн өглөө

Тэрээр энэ талаар ““Шийдлийн” Засгийн газар сөрөг хүчингүй болсон нь зарчмын хувьд буруу учраас энэ Засгийн газарт хамтарч ажиллах боломжгүй байна” хэмээсэн юм.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
О.Магнай ажлаа хүлээлгэн өглөө
О.Магнай ажлаа хүлээлгэн өглөө. Зураг: МҮОНРТ

ШӨХТГ-ын дарга О.Магнай дөнгөж сая албан ёсоор ажлаа хүлээлгэн өгч буйгаа мэдэгдлээ. Тэрээр энэ талаар ““Шийдлийн” Засгийн газар сөрөг хүчингүй болсон нь зарчмын хувьд буруу учраас энэ Засгийн газарт хамтарч ажиллах боломжгүй байна” хэмээсэн юм. Тэрээр мөн шинээр томилогдсон сайд болон дэд сайд нар нь мэргэжлийн бус зөвхөн томилгоогоор ирж байна гэсэн юм.

О.Магнай өөрийн сайн дураар ажлаас гарах болсон шалтгаанаа ийн тайлбарласан ч олон нийтийн дунд О.Магнайг шадар сайд У.Хүрэлсүхтэй зөрчилдөж эхэлсэн учраас ийм шийдвэр гаргасан гэх яриа гараад байгаа. Учир нь өнгөрсөн долоо хоногт О.Магнай болон МАН-ын бүлгийн зөвлөх Б.Энхбаяр, шадар сайд У.Хүрэлсүх нар цахим хуудсаар маргалдаж эхэлсэн юм.

Хуваалцах