Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

О.Магнай шүүхдээд завгүй байгаа гэнэ

О.Магнай дарга ойрын өдрүүдэд шүүх цагдаагийн байгууллагуудаар үйлчлүүлээд тун завгүй байгаа гэнэ.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
О.Магнай шүүхдээд завгүй байгаа гэнэ
О.Магнай шүүхдээд завгүй байгаа гэнэ. Зураг: МҮОНРТ

О.Магнай дарга ойрын өдрүүдэд шүүх цагдаагийн байгууллагуудаар үйлчлүүлээд тун завгүй байгаа гэнэ.

Тэрээр өөрийнх нь гаргасан торгуулийн хэлбэр болоод шийдвэр тогтоолыг нь үл тоомсорлож буй Банкуудын холбоо, Сууц өмчлөгчдийн холбоо зэрэг хэд хэдэн газартай шүүхдэлцэж байгаа аж.

Түүгээр зогсохгүй өнгөрөгч зургаадугаар сард 110 сая төгрөгийн торгууль ногдуулсан “Хүчит Шонхор” захын удирдлагууд энэхүү торгуулиа хүлээн зөвшөөрөхгүй байгаад О.Магнай дарга ихэд бухимдалтай хандах болсон гэнэ. Саяхан таксины үнэ нэмэх болсон үндэслэлийг дэмжиж, долоо хоногийн дараа энэ шийдвэрийнхээ төлөө ард түмнээсээ уучлал гуйсан тэрээр жинхэнэ ”Ард түмний хүү” болохоо батлан харуулахаар зүтгэсээр явна.

Түлхүүр үг:О.Магнай шүүхдээд завгүй байгаа гэнэ
Хуваалцах