Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

О.Магнай: Цагдаагаас дуудаж байгаа нь үнэн

“Цагдаагаас дуудаж байгаа нь үнэн. Угаасаа шүүх арилжааны банкуудын гар, хөл болж байна. Өөр хэлэх үг алга” гэлээ.

Д.
Д.Мягмардорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
О.Магнай: Цагдаагаас дуудаж байгаа нь үнэн
О.Магнай: Цагдаагаас дуудаж байгаа нь үнэн. Зураг: МҮОНРТ

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай арилжааны банкууд зээл гаргахдаа үйлчилгээний хөлсөөс гадна нэг хувийг нэмж авч байгаа нь хууль бус байна хэмээн үзэж, тус банкуудыг шүүхэд өгсөн. Улмаар шүүхийн шийдвэр Шударга, өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын эсрэг гарсан юм. Тус байгууллагаас шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүйгээ мэдэгдэж, нэр бүхий шүүгчид мөнгөтэй хүмүүсийн талд шийдвэр гарган, ажил удаашруулж байгааг мөн дурдаад, нэрийг нь зарласан. Мөн шүүхийн дээд байгууллага Шүүхийн ерөнхий зөвлөлд хандсан юм. Уг хэрэгтэй холбоотойгоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнайг “Шүүхийн үйл ажиллагаанд нөлөөллөө” хэмээн үзэж Чингэлтэй дүүргийн цагдаагаас дуудаад байгаа аж.

Энэ талаар түүнтэй холбогдож тодруулахад, “Цагдаагаас дуудаж байгаа нь үнэн. Угаасаа шүүх арилжааны банкуудын гар, хөл болж байна. Өөр хэлэх үг алга” гэлээ. Тус газраас арилжааны банкуудад шалгалт хийхэд, зээлийн үйлчилгээ хураамжаас гадна үндэслэлгүйгээр үйлчилгээний шимтгэлд нэг хувийг авдаг нь тогтоогдсон юм.

Хуваалцах