Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

О.Магнайгийн оронд Т.Аюурсайханыг томилжээ

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай өнгөрсөн сард өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
О.Магнайгийн оронд Т.Аюурсайханыг томилжээ
О.Магнайгийн оронд Т.Аюурсайханыг томилжээ. Зураг: МҮОНРТ

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай өнгөрсөн сард өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн. Түүний оронд ажиллах хүнийг өчигдөр хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаар томилсон байна.

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар нь хуулийн дагуу Шадар сайдын мэдэлд байдаг бөгөөд хуралдааны үеэр Шадар сайд Ч.Хүрэлсүх МАН-ын Шинэчлэлийн хорооны тэргүүн Т.Аюурсайханыг томилох санал оруулж иржээ. Үүнийг нь Засгийн газрын гишүүд дэмжсэнээр Т.Аюурсайханыг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргаар томилжээ.

Мөн үүнээс гадна Шадар сайд өөрийн мэдлийн хүрээнд байдаг Онцгой байдлын Ерөнхий газрын даргаар тус газрын дэд даргаар ажиллаж байсан Т.Бадрахыг томилох шийдвэр гаргасан байна.

Хуваалцах