О.Цэнд-Аюуш, Л.Хасар тэргүүтэй 10 найрагч хутагтын шагнал хүртлээ
Ийнхүү ойн хүрээнд “Очирваанийн их эгшиглэн” яруу найргийн наадмын нэгдүгээр шатанд шалгарсан 36 найрагч Завхан нутгийг зорьсон.
Мэдээллийн алба

Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн 90 насны ой энэ онд тохиож, их найрагчийн төрсөн бууц Алдархаан сумын нутаг “Ар амны тасархай”-д түүний мэндэлсний 90 жилийн ойн үйл ажиллагааг ёслол төгөлдөр нээсэн юм.
Ийнхүү ойн хүрээнд “Очирваанийн их эгшиглэн” яруу найргийн наадмын нэгдүгээр шатанд шалгарсан 36 найрагч Завхан нутгийг зорьсон.
Энэ наадамд эхний 10 байрт шалгарсан найрагч Завхан нутгаас төрсөн хутагтуудын шагналыг хүртэх учиртай. Тиймээс шилдэгт шалгарсан 36 найрагч өчигдөр шүлгэн хүлгээ уралдуулж, О.Цэнд-Аюуш, Л.Хасар, Б.Энхжаргал, М.Баттөмөр, Б.Сарантуяа, М.Амархүү, Г.Ишхүү, Ч.Алтантүлхүүр, А.Мягмаржав, ӨМӨЗО-ны яруу найрагч Д.Бүргэд нарын 10 найрагч тодорчээ.


















