Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

О.Цэцэгбал: Сурагчдыг цахимаар хичээллүүлэх шийдвэр гараагүй

Хүйтний эрч чангарч томуу, томуу төст өвчний дэгдэлттэй зэрэгцээд агаарын бохирдол, утааны асуудал Улаанбаатар хотод тулгамдаад байгаа билээ. Сүүлийн өдрүүдэд сурагчдыг цахимаар хичээллүүлье, сурагчдыг амрааж эхлүүлье гэх зэрэг мэдээлэл цахим орчинд тархаад

О.
О.Ундармаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
О.Цэцэгбал: Сурагчдыг цахимаар хичээллүүлэх шийдвэр гараагүй
О.Цэцэгбал: Сурагчдыг цахимаар хичээллүүлэх шийдвэр гараагүй. Зураг: МҮОНРТ

Хүйтний эрч чангарч томуу, томуу төст өвчний дэгдэлттэй зэрэгцээд агаарын бохирдол, утааны асуудал Улаанбаатар хотод тулгамдаад байгаа билээ. Сүүлийн өдрүүдэд сурагчдыг цахимаар хичээллүүлье, сурагчдыг амрааж эхлүүлье гэх зэрэг мэдээлэл цахим орчинд тархаад буй. Энэ талаар Боловсролын сайдын Эрүүл мэндийн боловсролын асуудал хариуцсан зөвлөх О.Цэцэгбал “Бага ангийн хүүхдийг цахимаар хичээллүүлэх шийдвэр гараагүй байна. Томуу, томуу төст өвчний тархалтын үед хичээл, сургалтын үйл ажиллагаатай холбоотой авах арга хэмжээг Эрүүл мэндийн яамны тандалт, судалгаанд үндэслэн шийдвэрлэдэг. I,II ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 23-наас эхлэн амарна.

I,II ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 23-наас амарна

Сурагчдын улирлын амралтын хуваарь ч Эрүүл мэндийн яамтай зохицсон, Эрүүл мэндийн яамны тандалт, судалгаанд үндэслэсэн байдаг. Эрүүл мэндийн яамнаас томуу, томуу төст өвчний дэгдэлт хоёрдугаар сар хүртэл үргэлжилж магадгүй гэсэн таамагтай байгаа. Ковидын үед цахимаар хичээллэсэн. Тухайн үед цахимаар хичээллэсэн бага сурагчид хамгийн их хохирсон байдаг. Эдгээр сурагчид одоо 6-р ангид суралцаж байна. Энэ хүүдүүд дахиад цахимд шилжвэл хичээлийн хоцрогдол бий болохоос авхуулаад олон эрсдэл бий болохоор байна. Үүний эсрэг салбар яамнаас хэрэгжүүлж буй бодлого бол хичээлийн хоцрогдол арилгах. Тиймээс бага болон дунд ангийг цахимаар хичээллүүлэх шийдвэр гараагүй. Ахлах анги арванхоёрдугаар сарын 30-наас нэгдүгээр сарын 4 хүртэл цахимаар хичээллэх хуваарьтай байгаа" гэлээ.

Хуваалцах