ОАНА-гийн чуулганаас "МОНЦАМЭ" агентлагийг өндөр үнэлэв
Тус чуулга уулзалтад МОНЦАМЭ агентлагийн дарга А.Баатархуяг, олон улсын тоймч Б.Адъяахүү нар оролцов.
Мэдээллийн алба

ОХУ-ын нийслэл Москва хотноо энэ сарын 18-22-нд Ази-Номхон далайн орнуудын мэдээллийн агентлагуудын /ОАНА/ 15 дахь удаагийн Ерөнхий Ассамблей амжилттай болж өнгөрлөө.
ОАНА нь дэлхийн хүн амын 2/3 нь оршин суудаг Ази-Номхон далайн бүс нутаг дахь 35 орны мэдээллийн 44 агентлагийг нэгтгэсэн хамгийн хүчирхэг сүлжээ юм.
Тус чуулга уулзалтад МОНЦАМЭ агентлагийн дарга А.Баатархуяг, олон улсын тоймч Б.Адъяахүү нар оролцов.
Чуулганы үеэр “МонЦаМэ" агентлагийн дарга А.Баатархуяг, “ИТАР-ТАСС” агентлагийн дарга Сергей Михайлов нар хоёр агентлагийн хамтын ажиллагааны тухай нэмэлт гэрээнд гарын үсэг зурав.

Мөн “МонЦаМэ” агентлаг нь ОАНА-гийн сүлжээнд видео мэдээ дамжуулах, текстэн болон фото мэдээний хандалт, татан авалт гэсэн үндсэн гурван үзүүлэлтэд тэргүүлэгч орнуудын тоонд багтсаныг ОАНА-гийн өмнөх Ерөнхийлөгч “Анадолу” агентлагаас гаргасан тайландаа онцлов.


















