Обама эболагаас эдгэрсэн сувилагчтай уулзав
Эбола вирусийн халдвар авсан хоёр сувилагчийн нэг буюу Нина Памыг АНУ-ын Эрүүл мэндийн албаныхан вирусийн халдвараас бүрэн эдгэрснийг баталжээ.
Мэдээллийн алба

Эбола вирусийн халдвар авсан хоёр сувилагчийн нэг буюу Нина Памыг АНУ-ын Эрүүл мэндийн албаныхан вирусийн халдвараас бүрэн эдгэрснийг баталжээ. 26 настай Нина Пам Даллас хотын эмнэлгээс гарсныхаа дараа “Цагаан ордон”-д гэр бүлээрээ уригдаж, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай уулзсан байна. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Нина Памыг аюулт өвчнийг ялж, бүрэн эдгэрсэнд баяр хүргэж, тэврэлтээр “шагнажээ”. Нина Пам нь дөрвөн жил сувилагчаар ажилласан туршлагатай нэгэн ч АНУ-д Эбола вирусын халдвар авсан анхны хүн болсон билээ. Сувилагчид Эбола вирусийн халдвар авсан нь хамгаалалтын хувцас, хэрэглэл бүрэн бус байснаас болсон аж.
Халдвар авсан нөгөө сувилагч Эмбер Винсоны бие сайжирсан ч түүнийг хэзээ эмнэлгээс гаргах нь тодорхойгүй байгаа гэнэ.


















