Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Нийгэм

ОБЕГ: 91 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдлээ

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2024.01.22-28/ нийслэлийн 8 дүүрэг, 19 аймгийн 34 суманд аюулт үзэгдэл, ослын 91 удаагийн дуудлага бүртгэгдлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ОБЕГ: 91 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдлээ
ОБЕГ: 91 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдлээ. Зураг: МҮОНРТ

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт буюу2024 оны 01 дүгээр сарын 22-28-нд нийслэлийн 8 дүүрэг, 19 аймгийн 34 суманд аюулт үзэгдэл, ослын 91 удаагийн дуудлага бүртгэгдлээ.Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 12 иргэний амь насыг авран хамгаалсан.
Харин гамшиг, аюулт үзэгдлийн улмаас 4 хүн нас барж, 17 хүн гэмтэж бэртсэн байна.Нийт дуудлагын 71 нь гал түймэр, 13 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 4 нь геологийн гаралтай аюулт үзэгдэл, 2 нь ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл, нэг нь биологийн гаралтай аюулт үзэгдэл байна.Эх сурвалж: ОБЕГ

Хуваалцах