Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Нийгэм

ОБЕГ: Алба хаагчид 137 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 8 дүүрэг, 21 аймгийн 37 суманд аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ОБЕГ: Алба хаагчид 137 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа
ОБЕГ: Алба хаагчид 137 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 8 дүүрэг, 21 аймгийн 37 суманд аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 2 иргэний амь насыг авран хамгаалж, 137 иргэнийг утаажилтын бүсээс гаргаж, аюулгүй байдлыг хангалаа.

Нийт дуудлагын 85 нь объектын гал түймэр, 3 нь геологийн гаралтай аюулт үзэгдэл, 2 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 9 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Хуваалцах