ОБЕГ: Аюулт үзэгдэл, ослын 112 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдлээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт буюу 2024 оны 01 дүгээр сарын 29-нөөс 02 дугаар 04 хүртэл нийслэлийн 7 дүүрэг, 19 аймгийн 47 суманд аюулт үзэгдэл, ослын 112 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Мэдээллийн алба


Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт буюу 2024 оны 01 дүгээр сарын 29-нөөс 02 дугаар 04 хүртэл нийслэлийн 7 дүүрэг, 19 аймгийн 47 суманд аюулт үзэгдэл, ослын 112 удаагийн дуудлага бүртгэгдлээ.Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 3 иргэний амь насыг авран хамгаалсан. Харин гамшиг, аюулт үзэгдлийн улмаас 10 хүн /гал түймэрт-2, зам тээврийн осол-5, ахуйн осол-3/ нас барж, 2 хүн гэмтэж бэртсэн байна.Нийт дуудлагын 83 нь гал түймэр, 25 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 2 нь геологийн гаралтай аюулт үзэгдэл, 2 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл байна.


















