Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ОБЕГ: Эрлийн ажиллагаа үргэлжилж байна

Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутагт алга болсон бага насны хүүхдийг эрэн хайх эрлийн багийнхан өнгөрсөн шөнө буюу 09 дүгээр сарын 21-ний 23:00 цагаас 01:00 цаг хүртэл шөнийн дулаан мэдрэгчтэй гурван дроноор агаараас эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажилласан байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ОБЕГ: Эрлийн ажиллагаа үргэлжилж байна
ОБЕГ: Эрлийн ажиллагаа үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутагт алга болсон бага насны хүүхдийг эрэн хайх эрлийн багийнхан өнгөрсөн шөнө буюу 09 дүгээр сарын 21-ний 23:00 цагаас 01:00 цаг хүртэл шөнийн дулаан мэдрэгчтэй гурван дроноор агаараас эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажилласан байна.Түүнчлэн өнөөдрийн /2025.09.22/ 09:00 цагийн байдлаар хүүхэд сураггүй алга болсон гэх “Сайхан мод” гэдэг газраас баруун хойд зүгт 4 км-т эрэн хайх ажиллагааг ар гэрийнхэн, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчид, нутгийн захиргааны ажилтнууд эхлүүлээд байна. Эрлийн ажиллагаанд 10 эрэлч нохой, 10 нисгэгчгүй нисэх төхөөрөмж буюу дрон ашиглаж байна.Үүрийн 04:00 цагаас хойш бороо орж, 09:00 цагийн байдлаар бороо зогсоогүй байна гэж эрлийн штабаас мэдээллээ.

Хуваалцах