ОБЕГ: Гал түймрийг 14:20 цагт бүрэн унтраалаа
Гал түймрийн тархалтыг 08:50 цагт зогсоож, 14:20 цагт бүрэн унтраасан гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Мэдээллийн алба

Өнөөдөр 04:52 цагт Төв аймгийн Баянчандмань сумын Чандмань баг дахь шувууны аж ахуйн байшин шатаж байна гэсэн дуудлага ирсэн.
Дуудлагын дагуу Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар анги, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар анги, Төв аймгийн Батсүмбэр сум дахь Гал түймэр унтраах, аврах 84 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж байгаа тухай бид өмнө мэдээлсэн.
Тэгвэл гал түймрийн тархалтыг 08:50 цагт зогсоож, 14:20 цагт бүрэн унтраасан гэж ОБЕГ-аас мэдээллээ.


















