Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ОБЕГ: Нийт 94 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт буюу 2024 оны 01 дүгээр сарын 15-21-ний хооронд нийслэлийн 8 дүүрэг, 17 аймгийн 37 суманд аюулт үзэгдэл, ослын 94 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ОБЕГ: Нийт 94 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
ОБЕГ: Нийт 94 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ. Зураг: МҮОНРТ

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт буюу 2024 оны 01 дүгээр сарын 15-21-ний хооронд нийслэлийн 8 дүүрэг, 17 аймгийн 37 суманд аюулт үзэгдэл, ослын 94 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 4 иргэний амь насыг авран хамгааллаа. Харин гамшиг, аюулт үзэгдлийн улмаас 3 хүн нас барж, 4 хүн гэмтэж бэртсэн байна. Нийт дуудлагын 57 нь гал түймэр, 35 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл, нэг нь ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл байна.

Эх сурвалж: ОБЕГ

Хуваалцах