ОБЕГ тоног төхөөрөмжөөр хангагдлаа
Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын ард иргэдэд гамшгаас хамгаалах талаар төрөөс үзүүлэх үйлчилгээг түргэн шуурхай, чанартай, хүртээмжтэй хүргэх чиглэлээр энэ салбарт техник, хэрэгслийн томоохон шинэчлэлүүдийг хэрэгжүүлж байна.
Мэдээллийн алба

Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын ард иргэдэд гамшгаас хамгаалах талаар төрөөс үзүүлэх үйлчилгээг түргэн шуурхай, чанартай, хүртээмжтэй хүргэх чиглэлээр энэ салбарт техник, хэрэгслийн томоохон шинэчлэлүүдийг хэрэгжүүлж байна. 2013-2017 он хүртэл аврах албаны машин техник, тоног төхөөрөмжүүдийг улсын төсвийн хөрөнгө оруулалт болон олон улсын төсөл хөтөлбөрийн хүрээнд үе шаттай шинэчлэхээр ажиллаж байгаа бөгөөд уг техник, хэрэгслийн шинэчлэлийн ажлын хүрээнд ОБЕГ ОХУ, БНХАУ, Япон улсад үйлдвэрлэсэн галын үндсэн албаны автомашин, аврах ажлын бүрэн тоноглолтой автомашин, ковшоос гадна анх удаа жилийн аль ч улиралд байгаль, цаг агаарын ямар ч нөхцөлд үүрэг гүйцэтгэх онцлогтой газар уснаа явагч, аврах ажиллагааны бүрэн тоноглолтой катер завиар хангагджээ.



















