ОБЕГ: Үүссэн нөхцөл байдалтай танилцаж, 40 иргэнд иж бүрэн гэр олголоо
УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд ажиллалаа.
Мэдээллийн алба

УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд ажиллалаа.
Ажиллах үеэрээ энэ сарын 10-11-ний өдрүүдэд тус суманд хүчтэй шороон шуурганы улмаас үүссэн нөхцөл байдалтай танилцаж, аймаг, орон нутгаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл солилцсон юм.
Мөн Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы шийдвэрээр улсын нөөцөөс олгосон иж бүрэн 40 гэрийг орон гэргүй болсон иргэдэд хүлээлгэн өглөө гэж ОБЕГ-аас мэдээллээ.





















