Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матилда Димовскаг хүлээн авч уулзлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа
ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа. Зураг: МҮОНРТ

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матилда Димовскаг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Монгол оронд тулгараад байгаа зудын нөхцөл байдлыг танилцуулав.

Мөн цаашид хаваржилт хүндэрч болзошгүй тул эрсдэлийн хариу арга хэмжээний талаар харилцан ярилцсан.

Түүнчлэн гамшгийн эрсдэлийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлттэй дасан зохицож, мал аж ахуй, бэлчээрийн даац хэтэрсэн асуудлын хүрээнд хэрэгжүүлэх хөтөлбөрүүд дээр хамтран ажиллах талаар санал солилцсон юм.

Эх сурвалж: ОБЕГ

Хуваалцах