Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ОБЕГ-ын шуурхай ажлын хэсэг Дорноговь аймагт ажиллав

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын тушаалаар говийн аймгуудын өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцах, эрсдэлийн үнэлгээ хийх, орон нутаг бие даан эхний ээлжийн хариу арга хэмжээ авах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ОБЕГ-ын шуурхай ажлын хэсэг Дорноговь аймагт ажиллав
ОБЕГ-ын шуурхай ажлын хэсэг Дорноговь аймагт ажиллав. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын тушаалаар говийн аймгуудын өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцах, эрсдэлийн үнэлгээ хийх, орон нутаг бие даан эхний ээлжийн хариу арга хэмжээ авах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, онцгой байдлын хурандаа Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 19, 20-ны өдрүүдэд Дорноговь аймагт ажиллалаа.



Тус ажлын хүрээнд аймгийн онцгой комиссын хуралдааныг зохион байгуулж, хурлаар хүнс, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, цахилгаан эрчим хүч, зам арчлалт, төв суурин газрын бэлэн байдлын талаар танилцууллаа.

Хурлын үеэр аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин 2016-2017 оны өвөлжилтийн нөхцөл байдал, зудын гамшигтай тэмцэх төлөвлөлт, хариу арга хэмжээтэй холбогдуулан дараах үүргийг өглөө.
1. Сумдад ажиллах онцгой байдлын ажлын хэсгийг гарган ажиллуулах
2. Малчдын өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцах, малчдын оролцоог нэмэгдүүлэх, хариуцлагжуулах
3. Шаардлагатай тоног төхөөрөмжийн судалгааг холбогдох яам, агентлаг руу явуулах
4. Аймгийн онцгой комиссын гишүүдийн сахилга, хариуцлагыг сайжруулах зэрэг үүрэг өглөө.

Хуваалцах