Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Одессад гарсан мөргөлдөөний улмаас амь үрэгдэгсдийн тоо зөрүүтэй байна

Одесса хотод болсон Оросын төлөөх идэвхтнүүд болон нэгдмэл Украйны төлөө тэмцэгчдийн мөргөлдөөний үеэр хэдэн арван хүн амиа алдсан учир Украйн улс гурав хоногийн гашуудал зарлалаа.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Одессад гарсан мөргөлдөөний улмаас амь үрэгдэгсдийн тоо зөрүүтэй байна
Одессад гарсан мөргөлдөөний улмаас амь үрэгдэгсдийн тоо зөрүүтэй байна. Зураг: МҮОНРТ

Одесса хотод болсон Оросын төлөөх идэвхтнүүд болон нэгдмэл Украйны төлөө тэмцэгчдийн мөргөлдөөний үеэр хэдэн арван хүн амиа алдсан учир Украйн улс гурав хоногийн гашуудал зарлалаа. Одоогоор амь үрэгдсэн хүний тоо байнга өөрчлөгдөж байна. Украйны Дотоод хэргийн яам эхэндээ 38 хүн амиа алдсан гэсэн бол дараахан нь 31 хэмээсэн юм.

Тэгвэл хамгийн сүүлд Одесса хотын зөвлөл 41 хүн амиа алдсан хэмээн мэдэгдэж байгаа. Үүнээс гадна 200 хүн шархдаж, 40 нь эмнэлэгт хүргэгдсэн байна. Тэдгээрээс 17 хүний бие маш хүнд байгаа гэж тус улсын Дотоод хэргийн яам мэдээллээ. Өнгөрөгч баасан гарагт Одессийн төвд "Нэгдмэл Украйн" болон "Хар тэнгисчин" хөлбөмбөгийн клубын дэмжигч хэдэн мянган хүн цуглан мөргөлдөөн гаргаснаас үүдэн ийм байдал үүсчээ. Одоогоор хууль сахиулагчид 130 хүнийг баривчлаад байгаа аж.

Хуваалцах