Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Одоогоор 10 бөх нэг ч унаагүйгээр тэмцээнээ үргэлжлүүлж байна

Цар тахлын улмаас 2500 үзэгчийг л ордонд орохыг зөвшөөрч буй тус башёгийн гурав дахь өдөр Хакүхо Шоо Эндотой, озэки Асанояама Юүтакаматай тааран барилдаж, даваагаа ахиулав.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Одоогоор 10 бөх нэг ч унаагүйгээр тэмцээнээ үргэлжлүүлж байна
Одоогоор 10 бөх нэг ч унаагүйгээр тэмцээнээ үргэлжлүүлж байна. Зураг: МҮОНРТ

Японы мэргэжлийн сүмо бөхийн Нагоя башёгийн гурав дахь өдрийн барилдаан өчигдөр Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд боллоо.

Цар тахлын улмаас 2500 үзэгчийг л ордонд орохыг зөвшөөрч буй тус башёгийн гурав дахь өдөр Хакүхо Шоо Эндотой, озэки Асанояама Юүтакаматай тааран барилдаж, даваагаа ахиулав.

Ингэснээр Хакүхо М.Даваажаргал, Асанояама, Митакеүми, Тамаваши Б.Мөнх-Оргил, Мёогирюү, Котоновака, Котошохо, Котошигикү, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Мэйсэй нар гурван даваатайгаар тэмцээнээ үргэлжлүүлж байна.

Хуваалцах