Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Огторгуйн цагаан гарьд” бага даншиг наадам боллоо

Халхын анхдугаар богд Өндөр гэгээн Занабазарын гэрэлт хөшөөг босгох нээлтийн үеэр “Огторгуйн цагаан гарьд” бага даншиг наадам боллоо.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Огторгуйн цагаан гарьд” бага даншиг наадам боллоо
“Огторгуйн цагаан гарьд” бага даншиг наадам боллоо. Зураг: МҮОНРТ

Халхын анхдугаар богд Өндөр гэгээн Занабазарын гэрэлт хөшөөг босгох нээлтийн үеэр “Огторгуйн цагаан гарьд” бага даншиг наадам боллоо.
Энэ наадмаар хүчит бөх барилдаж, хурдан морьд уралдуулав. Гэрэлт хөшөөний нээлтэд зориулсан бага даншиг наадмын үеэр тус сумын Шувуутын голын хөндийд нутаглаж байсан Хадын Чулууны үр хүүхдүүд Алтан ганжуур судар 108-ыг бүтээлгэн Өндөр гэгээний мэндэлсэн газрын хийд Чогчин дуганд хандивлалаа. Мөн Өндөр гэгээнийг таван настай байхад нь даахийг нь үргээж байсан Ширээт цагаан нуурт, Монголын шашин төрийн тэргүүнээр залсан Их Монгол уулын өвөрт энэ сарын 21-нд таван настай хүүхдүүдийн даахийг үргээж, даага уралдуулан бага даншиг наадам хийхээр төлөвлөжээ.

Хуваалцах