Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ой, хээрийн 5 гал түймрийг унтраахаар ажиллаж байна

Улсын хэмжээнд өчигдрийн байдлаар (2026.04.29) 18:30 цагийн байдлаар ой, хээрийн 5 гал түймэртэй байгаагаас нэг түймрийг цурамд оруулж, 4 түймрийг унтраахаар ажиллаж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ой, хээрийн 5 гал түймрийг унтраахаар ажиллаж байна
Ой, хээрийн 5 гал түймрийг унтраахаар ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

Улсын хэмжээнд өчигдрийн байдлаар (2026.04.29) 18:30 цагийн байдлаар ой, хээрийн 5 гал түймэртэй байгаагаас нэг түймрийг цурамд оруулж, 4 түймрийг унтраахаар ажиллаж байна.

  • Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Цагаанбэлчир II багийн “Бэлчир” гэдэг газар гарсан ойн түймрийг 15:56 цагт цурамд оруулсан.

  • Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Цагаанбэлчир багийн нутаг "Нам-Улаан" гэдэг газар 11:35 цагт гарсан ойн түймэр,

  • Дорнод аймгийн Булган сумын "Баян-Уул" III багийн “Хадан хөв" гэдэг газар 12:15 цагт гарсан хээрийн түймэр,

  • Дорнод аймгийн Чулуунхороот сум "Цагаанчулуут" III багийг “Чулуут өндөр" гэдэг газар 13:25 цагт гарсан хээрийн түймэр,

Хэнтий аймгийн Норовлин сумын Онон III баг “Шиврийн ам” гэдэг газар 15:58 цагт гарсан хээрийн түймрийг тус тус унтраахаар Онцгой байдлын байгууллага, сумын мэргэжлийн ангийн 279 хүн, 41 автомашин, 10 мотоциклтойгоор ажиллаж байна.

Хуваалцах