Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ой, хээрийн 72 гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулав

Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн байдлаар нийслэлийн 2 дүүрэг, 10 аймгийн 41 суманд 72 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ой, хээрийн 72 гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулав
Ой, хээрийн 72 гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулав. Зураг: МҮОНРТ

Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн байдлаар нийслэлийн 2 дүүрэг, 10 аймгийн 41 суманд 72 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдлээ.

Үүнээс сүүлийн 7 хоногт Увс, Дорнод, Завхан, Хөвсгөл, Хэнтий аймагт нийт 9 удаагийн ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгууллаа.

Ой, хээрийн гал түймрийн аюулаас 49 гэр, 25 өвөлжөө, хашаа саравч, 8 автомашиныг авран хамгаалж, 3 айл өрхийн 8 иргэн, 3760 орчим малыг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд урьдчилсан байдлаар 528.222 га талбай өртсөн байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Хуваалцах