Ой хээрийн болон ахуйн түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна
Нийслэлийн хэмжээнд өвлийн улиралд хур тунадас бага орсны улмаас хаврын хуурайшилт эрт явагдаж ой, хээрийн болон ахуйн гал түймэр ихээр гарч байна. Цаг уур, орчны шинжилгээний газраас нийт нутгаар олон жилийн дунджаас 0,5-1 хэм дулаан байх төлөвтэй. Хур тунадасны хувьд нутгийн хойд хэсгээр дунджаас
Мэдээллийн алба

Нийслэлийн хэмжээнд өвлийн улиралд хур тунадас бага орсны улмаас хаврын хуурайшилт эрт явагдаж ой, хээрийн болон ахуйн гал түймэр ихээр гарч байна. Цаг уур, орчны шинжилгээний газраас нийт нутгаар олон жилийн дунджаас 0,5-1 хэм дулаан байх төлөвтэй. Хур тунадасны хувьд нутгийн хойд хэсгээр дунджаас ахиу, бусад нутгаар ялангуяа нутгийн зүүн хагаст дунджаас бага хур тунадастай, хаврын улиралд нийт нутгаар хуурайшилт өндөр байх мэдээллийг өгсөн.
Иймд иргэн та бүхэн аялал зугаалгаар явж байгаа үедээ сонор сэрэмжтэй байж болзошгүй аюул осол ой хээрийн болон ахуйн түймрээс урьдчилан сэргийлэхийг Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос анхааруулж байна.


















