Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ой хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахихыг зөвлөж байна

Говь-Алтай, Баянхонгор, Дорноговийн өмнөд хэсэг, Өмнөговийн нийт нутаг, Ховдын зарим сумдаар хуурайшилт нэн их байна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ой хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахихыг зөвлөж байна
Ой хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахихыг зөвлөж байна. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр буюу 2026 оны дөрөвдүгээр сарын 9-ний байдлаар:

  • Нэн их хуурайшилттай: Говь-Алтай, Баянхонгор, Дорноговийн өмнөд хэсэг, Өмнөговийн нийт нутаг, Ховдын зарим сумдаар хуурайшилт нэн их байна.

  • Их хуурайшилттай: Баян-Өлгий, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэр, Дундговийн ихэнх нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Дорноговийн хойд, Өвөрхангайн өмнөд, Увс, Хөвсгөл, Төв аймгийн зарим хэсгээр хуурайшилт их байна.

  • Дунд зэргийн хуурайшилттай: Завхан, Баян-Өлгийн хойд, Увс, Төв аймгийн нутгийн зарим газраар хуурайшилтийн зэрэг дунд түвшинд байна.

Иймд иргэд, малчид та бүхэн ой хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахиж, ил гал гаргахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Хуваалцах