Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ой, хээрийн дөрвөн түймрийг унтрааж, зургаан түймрийг цурамд орууллаа

Улсын хэмжээнд өчигдөр/2025.06.28/ 17:00 цагийн байдлаар Булган аймгийн Бугат, Хөвсгөл аймгийн Улаан-Уул, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын "Бөхөө", "Гурван цагаан толгой" гэх газарт гарсан 4 ой хээрийн гал түймрийг бүрэн унтраалаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ой, хээрийн дөрвөн түймрийг унтрааж, зургаан  түймрийг цурамд орууллаа
Ой, хээрийн дөрвөн түймрийг унтрааж, зургаан түймрийг цурамд орууллаа. Зураг: МҮОНРТ

Улсын хэмжээнд өчигдөр/2025.06.28/ 17:00 цагийн байдлаар Булган аймгийн Бугат, Хөвсгөл аймгийн Улаан-Уул, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын "Бөхөө", "Гурван цагаан толгой" гэх газарт гарсан 4 ой хээрийн гал түймрийг бүрэн унтраалаа.

Хэнтий аймгийн Батширээт, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын “Шоргоолж” гэдэг газар, Ерөө суманд гарсан 3, Алтанбулаг сумын “Орос даваа” гэх газар гарсан нийт 6 ой, хээрийн гал түймрийг цурамд оруулсан. Төв аймгийн Эрдэнэ, Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд 2, Алтанбулаг суманд 2 буюу нийт 5 түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байна.

Дээрх түймрийн голомтод Онцгой байдлын байгууллагаас 429 алба хаагч, 31 автомашин, 2 нисдэг тэрэг, Хил хамгаалах байгууллагын 14 алба хаагч, 2 автомашин, Цагдаагийн байгууллагаас 10 алба хаагч, 1 автомашин орон нутгийн мэргэжлийн ангийн 279 хүн, 60 автомашин нийт 710 хүн, 94 автомашинтайгаар ажиллаж байна.

Хуваалцах