Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ой, хээрийн гал түймэрт урьдчилсан байдлаар нийт 644.627 га талбай шатжээ

Улсын хэмжээнд сүүлийн 5 хоногийн хугацаанд /2025.06.25-30/ Сэлэнгэ, Булган, Дорнод, Дархан-Уул, Төв аймагт нийт 22 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ой, хээрийн гал түймэрт урьдчилсан байдлаар нийт 644.627 га талбай шатжээ
Ой, хээрийн гал түймэрт урьдчилсан байдлаар нийт 644.627 га талбай шатжээ. Зураг: МҮОНРТ

Улсын хэмжээнд сүүлийн 5 хоногийн хугацаанд /2025.06.25-30/ Сэлэнгэ, Булган, Дорнод, Дархан-Уул, Төв аймагт нийт 22 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа.

Харин өнөөдөр /2025.06.30/ 11:00 цагийн байдлаар Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Дархан-Уул аймгийн Хонгор, Сэлэнгэ аймгийн Ерөө болон Хүдэр суманд 2, Алтанбулаг суманд гарсан нийт 6 ой, хээрийн гал түймрийг цурамд оруулсан.

Улсын хэмжээнд он гарсаар өнөөдрийн байдлаар /2025.06.30/ 12 аймгийн 65 сум, нийслэлийн 3 дүүрэгт нийт 144 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 49.3 хувиар өссөн үзүүлэлт юм.

Дээрх ой, хээрийн гал түймэрт урьдчилсан байдлаар нийт 644.627 га талбай, 5 байшин, 49 гэр, 5 автомашин, 7 мотоцикл, 125 малын хашаа, 5937 бог, 470 бод мал, 7980 боодол өвс, 80 шуудай тэжээл өртөж, 6 орчим тэрбум төгрөгийн хохирол учирчээ.

Хуваалцах