Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ой, хээрийн гал түймрийн дуудлага, мэдээлэл өнгөрсөн оны мөн үеийнхээс 7.2 хувиар өссөн байна

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Архангай, Увс, Төв зэрэг 10 аймгийн 30 суманд 69 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ой, хээрийн гал түймрийн дуудлага, мэдээлэл өнгөрсөн оны мөн үеийнхээс 7.2 хувиар өссөн байна
Ой, хээрийн гал түймрийн дуудлага, мэдээлэл өнгөрсөн оны мөн үеийнхээс 7.2 хувиар өссөн байна. Зураг: МҮОНРТ

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Архангай, Увс, Төв зэрэг 10 аймгийн 30 суманд 69 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдлээ.

Ой, хээрийн гал түймрийн дуудлага, мэдээлэл өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 7.2 хувиар өссөн байна.

Дээрх ой, хээрийн гал түймэрт урьдчилсан байдлаар нийт 685.267 га талбай, 5 гэр, 4 хашаа саравч, 19 толгой бог мал өртөж, урьдчилсан байдлаар экологид нийт 353.085.498 төгрөгийн хохирол учирчээ.

Ойн тухай хуулинд зааснаар ой, хээрийн түймрийн аюултай үе зургаадугаар сарын 10-ны өдөр дууссан ч хойд болон баруун хойд ойн бүс нутгаар хуурайшилтын түвшин өндөр хэвээр байгаа юм.

Тиймээс ой, хээрт явахдаа, ил задгай гал түлэхгүй байх, татсан тамхи, асаасан шүдэнзнийхээ галыг бүрэн унтрааж, галын аюулгүй байдлыг сайтар хангахыг ОБЕГ-аас анхааруулж байна.

Хуваалцах