Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ой хээрийн түймэртэй тэмцэх хүч хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдалтай танилцлаа

Өнөөдөр Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн зуслангийн чиглэлд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх өдөрлөг зохион байгууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ой хээрийн түймэртэй тэмцэх хүч хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдалтай танилцлаа
Ой хээрийн түймэртэй тэмцэх хүч хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдалтай танилцлаа. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн зуслангийн чиглэлд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх өдөрлөг зохион байгууллаа. Энэ үеэр НИТХ-ын дарга, Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлийн дарга Ж.Батбаясгалан ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, ой хээрийн түймэртэй тэмцэх хүч хэрэгслийн бэлтгэл бэлэн байдалтай танилцлаа.

НОБГ-ын дарга, хурандаа А.Дашням, Тэргүүн дэд дарга, хурандаа Д.Мөнхсайхан нар авч хэрэгжүүлж байгаа зохион байгуулалтын арга хэмжээний танилцуулгыг хийсэн.

Нийслэлийн ногоон бүсэд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх эргүүл хяналтыг мэргэжлийн 5 байгууллага хамтран хэрэгжүүлж байна. Энэ хугацаанд 120 гаруй удаагийн шар өвс шатсан тохиолдыг газар дээр нь илрүүлж, шуурхай унтрааж ой хээрийн түймэр гарах эрсдэлийг бууруулж ажиллалаа гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Хуваалцах