Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ой, хээрийн түймрээс сэрэмжлүүлж байна

Энэ сарын 24-ний өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан-Уулын “Гэнтийн-Ам” гэдэг газар ойн түймэр гарсныг Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 18 албан хаагч,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ой, хээрийн түймрээс сэрэмжлүүлж байна
Ой, хээрийн түймрээс сэрэмжлүүлж байна. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 24-ний өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан-Уулын “Гэнтийн-Ам” гэдэг газар ойн түймэр гарсныг Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 18 албан хаагч, Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 22 албан хаагч, орон нутгийн 19 иргэн, нийт 59 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж өчигдрийн 17:00 цагт бүрэн унтрааж Богдхан-Уулын Дархан цаазат хамгаалалтын газрын байгаль хамгаалагчид хүлээлгэн өгсөн байна.

Мөн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны “Долоон голын-Эх” гэдэг газар /Бугант тосгоноос зүүн зүгт 30 км-т/ ойн түймэр гарсныг тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн 12 албан хаагч, орон нутгаас 19 хүн, нийт 31 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж өнгөрсөн даваа гарагийн 22:10 цагт бүрэн унтрааж Байгаль орчны улсын байцаагчид хүлээлгэн өгчээ.

Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул багийн “Халиарын гол” гэдэг газар /Сэлэнгэ аймгийн Мандал сумын төвөөс зүүн зүгт 166 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг авсан Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн 13 албан хаагч, Хан-Хэнтийн тусгай хамгаалалттай газрын 10 хүн, нийт 23 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байгаа аж.

Хэдийгээр ОБЕГ-аас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байгаа боловч иргэдийн санамсар болгоомжгүй, хэнэггүй байдлаас үүдсэн түймрийн гаралт цаашид нэмэгдэх хандлагатай байгаа аж. Иймээс хаврын хуурайшилттай, салхи шуурга ихтэй цаг улирал ирсэн энэ үед иргэд маш анхаарал болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж, сэрэмжлүүлж байна.

Хуваалцах