Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ой хээрийн түймрээс сэргийлье

Өчигдөр буюу 2024 оны дөрөвдүгээр сарын 4-нд Сүхбаатар аймгийн Дарьганга сумын I баг Шовдол гэдэг газар хээрийн түймэр гарчээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ой хээрийн түймрээс сэргийлье
Ой хээрийн түймрээс сэргийлье. Зураг: МҮОНРТ

Өчигдөр буюу 2024 оны дөрөвдүгээр сарын 4-нд Сүхбаатар аймгийн Дарьганга сумын I баг Шовдол гэдэг газар хээрийн түймэр гарчээ.

Түймэр унтраах ажиллагааг мөн өдрийн 13:15 цагаас эхлэн зохион байгуулж 17:50 цагт бүрэн унтраасан байна.

Түймэрт урьдчилсан байдлаар 2800 га талбай өртөж шатжээ.

Гуравдугаар сарын 20-ноос зургаадугаар сарын 10 хүртэлх хугацааг ой, хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилтын үе гэж үздэг. Энэ хугацаанд ой хээрийн түймрээс сэргийлж, маш болгоомжтой байхыг ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газраас анхааруулж байна.

Хуваалцах