Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлье

Байгалиа болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг галын аюулд өртөж хохирохоос урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүлж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлье
Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлье. Зураг: МҮОНРТ

”Түймрийн аюултай үе” гэж тухайн нутаг дэвсгэрт ой хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилт бүхий цаг хугацаа буюу жил бүрийн гуравдугаар сарын 20-ны өдрөөс зургаадугаар сарын 10-ны өдөр, есдүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг хэлнэ.

Иймд иргэд та бүхэн ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлж:-Үнс нурмыг битүү тагтай саванд хийх-Тамхи, чүдэнз, асаагуур, оч, нурмыг ил задгай хаяхгүй байх-Тээврийн хэрэгслийн янданг оч баригчтай болгох-Гэр, хашаа, малын хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах-Түймэр, галын аюулаас хамгаалахад шаардлагатай багаж хэрэгслийг бэлтгээрэй.

Байгалиа болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг галын аюулд өртөж хохирохоос урьдчилан сэргийлэхийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас сэрэмжлүүлж байна.

Хуваалцах