Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар зөвлөлдөж байна

Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах салбар хоорондын уялдаа холбоог сайжруулахаар холбогдох албаныхан зөвлөлдөж байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар зөвлөлдөж байна
Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар зөвлөлдөж байна. Зураг: МҮОНРТ

Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах салбар хоорондын уялдаа холбоог сайжруулахаар холбогдох албаныхан зөвлөлдөж байна. Тодруулбал, Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, ОБЕГ, Хил хамгаалах Ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, төрийн бус байгууллагын төлөөлөл оролцсон уг хурлаар Азийн улс орнууд ой хээрийн түймэртэй хэрхэн тэмцэж байгаа, манай орны онцлогт тохирсон ямар арга зам байгаа талаар мэргэжилтнүүд ярилцаж байгаа юм. Энэ жилийн тухайд өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад ой, хээрийн түймэр 50 гаруй хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Өөрөөр хэлбэл, он гарсаар 120 гаруй удаагийн ой, хээрийн түймэр гарч урьдчилсан тооцоогоор 5 сая орчим га талбай түймэрт автжээ.

Онцгой байдлын Ерөнхий газар, салбарын яамнаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээ хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан олон удаа явуулж байгаа ч иргэдийн санамсар болгоомжгүйгээс түймэр буурахгүй байгааг тэд хэллээ. Энэ талаар ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, хурандаа С.Залуухүү ярьж байна. Энэ сэдвийн дэлгэрэнгүйг “Тусгал” мэдээллийн хөтөлбөрөөс хүлээн аваарай.

Хуваалцах