Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Ой хээрийн түймрийг уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө гэж үзэв

Грекийн Ерөнхий сайд улс оронд нь асаж байгаа ой хээрийн түймэр уур амьсгалын өөрчлөлтийн бодит байдлыг харуулж байна гэж мэдэгджээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ой хээрийн түймрийг уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө гэж үзэв
Ой хээрийн түймрийг уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө гэж үзэв. Зураг: МҮОНРТ

Грекийн Ерөнхий сайд улс оронд нь асаж байгаа ой хээрийн түймэр уур амьсгалын өөрчлөлтийн бодит байдлыг харуулж байна гэж мэдэгджээ. Түүний мэдэгдсэнээр Грект нийслэл Афин хотын ойролцоо, Эвиа арал дээр, өмнөд нутагт эртний Олимп улсын бүсэд гурван хэсэгт их хэмжээний ой хээрийг хамарсан түймэр асаж байна.

Өнгөрсөн Баасан гарагт далайн эргийн бүс, Эвиа арлын тосгодоос олон хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Ой хээрийн түймэр Афин хотын хойд бүсийн барилга байшинг сүйтгэж, цахилгаан дамжуулах сүлжээнд гэмтэл учруулсны улмаас нийслэлийн зарим хэсэгт гэрэл цахилгаангүй болжээ.

Ойрын өдрүүдэд Грекийн баруун бүсээс хүчтэй салхины урсгал орж ирэх төлөвтэй байгаагаас гал түймрийн аюул улам нэмэгдэж магадгүй байгааг ард иргэддээ анхааруулсан байна.

Хуваалцах