Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Нэн их хуурайшилттай: Өмнөговь, Сүхбаатар, Дорноговийн нутаг, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд хэсгээр хуурайшилт нэн их байна.
Мэдээллийн алба

ОЙ ХЭЭРИЙН ТҮЙМРИЙН АЮУЛААС СЭРЭМЖЛҮҮЛЭХ МЭДЭЭ
2026 оны 04 дүгээр сарын 22-ны байдлаар:
Нэн их хуурайшилттай: Өмнөговь, Сүхбаатар, Дорноговийн нутаг, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд хэсгээр хуурайшилт нэн их байна.
Их хуурайшилттай: Баян-Өлгий, Булган, Дархан, Сэлэнгэ, Төв, Говьсүмбэр, Хэнтий, Дорнодын ихэнх нутаг, Завханы өмнөд, Хөвсгөл, Архангайн зүүн, Увсын баруун, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн хойд хэсэг, Ховдын зарим газраар хуурайшилт их байна.
Дунд зэргийн хуурайшилттай: Увсын зүүн, Хөвсгөлийн баруун, Завхан, Архангай хойд хэсэг, Баян-Өлгий, Ховд, Төв, Хэнтийн зарим газраар хуурайшилтийн зэрэг дунд түвшинд байна.
Иймд иргэд, малчид та бүхэн ой хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахиж, ил гал гаргахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.



















