Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна

Иймд иргэд, малчид та бүхэн ой хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахиж, ил гал гаргахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна. Зураг: МҮОНРТ

2026 оны тавдугаар сарын 18-ны байдлаар:

  • Нэн их хуурайшилттай: Увсын баруун, Ховдын зүүн болон өмнөд, Говь-Алтайн баруун болон өмнөд, Баянхонгорын өмнөд, Өвөрхангай, Төв, Сэлэнгэ аймгийн ихэнх нутаг, Өмнөговь, Дундговийн нутгийн зарим газраар хуурайшилт нэн их байна.

  • Их хуурайшилттай: Баян-Өлгийн, Ховд, Дундговь, Дорноговийн нутгийн зарим газраар хуурайшилт их байна.

  • Дунд зэргийн хуурайшилттай: Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар хуурайшилтийн зэрэг дунд түвшинд байна.

Иймд иргэд, малчид та бүхэн ой хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахиж, ил гал гаргахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Хуваалцах