Ой, хээрийн түймрийн аюулаас урьдчилан сэргийлье
Иргэн та ой, хээрийн бүсэд зорчих, аялал, амралт зугаалгаар явах үедээ гал түймрийн аюулгүй байдлыг хангаарай.
Мэдээллийн алба

Иргэн та ой, хээрийн бүсэд зорчих, аялал, амралт зугаалгаар явах үедээ гал түймрийн аюулгүй байдлыг хангаарай.
-Ил задгай гал түлэхгүй байх,
-Асаасан гал, шүдэнз, тамхины галыг бүрэн унтраах,
-Халуун үнс, нурмыг ил задгай асгахгүй байх,
-Бага насны хүүхдийг ой, хээрт шүдэнз, асаагууртай явуулахгүй байхыг зөвлөе.
Шаардлагатай багаж хэрэгслийг бэлдэх зэргээр өөрийгөө болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг ой, хээрийн түймрийн галын аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Эх сурвалж: Үндэсний аврах бригад


















