Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг анхааруулж байна

Цаг уур, орчны шинжилгээний газраас авсан мэдээллээр наймдугаар сард агаарын температурын сарын дундаж ихэнх нутгаар олон жилийн дунджаас 0.5-1.5 градусаар дулаан,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг анхааруулж байна
Ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг анхааруулж байна. Зураг: МҮОНРТ

Цаг уур, орчны шинжилгээний газраас авсан мэдээллээр наймдугаар сард агаарын температурын сарын дундаж ихэнх нутгаар олон жилийн дунджаас 0.5-1.5 градусаар дулаан, Хөвсгөлийн уулархаг нутгаар олон жилийн дунджийн орчим байх тул ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Иргэд, малчид, тариаланчид, ой, хээрийн бүсэд зорчин явагсад:

- Автомашин техникийн бүрэн бүтэн байдалд хяналт тавих,

-Ил задгай гал түлэхгүй байх, асаасан гал, түүдэг, тамхи, шүдэнзний галыг сайтар унтраах,

– Гал асаагуурыг хээр, хөдөө ил задгай хаяхгүй байх,

-Насанд хүрээгүй хүүхдийг түймрийн аюултай үед ой, хээрт чүдэнз, асаагууртай явуулахгүй байх,

-Түймэр унтраах шаардлагатай багаж хэрэгслийг бэлдэж ой, хээрийн гал түймэр гарах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Хуваалцах