Ой сүйтгэж байсан иргэнд эрүүгийн хэрэг үүсгэжээ
Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсээс мод тарих, борлуулах нэрийдлээр ой сүйтгэж байсан иргэнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.
Мэдээллийн алба

Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсээс мод тарих, борлуулах нэрийдлээр ой сүйтгэж байсан иргэнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Тодруулбал, Баянхайрханы гудамжинд ойгоос авчирсан зулзаган мод борлуулж байна гэх иргэдийн мэдээллийн дагуу очиж шалгахад 13 ширхэг зулзган суулгацыг худалдах гэж байжээ. Сэжигтэн Н.Энхмөнх нь экологийн үнэлгээгээр 300 мянган төгрөгийн үнэтэй 13 модыг Төв аймгаас хулгайгаар авчран ийнхүү худалдах гэж байсныг мөрдөн байцаалтаар тогтоогоод байгаа аж.
Түүний гэм буруутайг нь тогтоовол модны экологийн үнэлгээг гурав дахин нугалж төлүүлэн улсын орлого болгох, гурав хүртэлх жилээр хорих ялаар шийтгэх юм.


















