Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ой тогтоолт, цээж бодолтын тэмцээнээс А.Ирмүүнертөнц алтан медаль хүртлээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Турк улсын Истанбул хотод 10 дахь удаагийн "Memoriad Turkey - 2016" ой тогтоол, цээж бодолтын олон улсын оюуны спортын тэмцээн боллоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ой тогтоолт, цээж бодолтын тэмцээнээс А.Ирмүүнертөнц алтан медаль хүртлээ
Ой тогтоолт, цээж бодолтын тэмцээнээс А.Ирмүүнертөнц алтан медаль хүртлээ. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Турк улсын Истанбул хотод 10 дахь удаагийн "Memoriad Turkey - 2016" ой тогтоол, цээж бодолтын олон улсын оюуны спортын тэмцээн боллоо. Тус тэмцээнд найман орны 77 тамирчин өрсөлдсөнөөс манай улсыг төлөөлж Монголын Оюун Ухааны Академийн 4 тамирчин, багш дасгалжуулагчийн хамт оролцлоо. Багийн бүрэлдэхүүнд:

1. Г.Сонинчимэг - Багш, дасгалжуулагч
2. А.Ирмүүнертөнц (9 нас)
3. Б.Биндэръяа (8 нас)
4. Д.Гэрэлт-Од (8 нас)
5. Ц.Өрнөх (9 нас)

Манай тамирчид медалийн буухиагаа таслалгүй тэмцээний төгсгөлд дөрвөн медаль хүртсэнээс А.Ирмүүнертөнц найман оронтой хоёр тооны үржвэрийг цээжээр олох нийт 10 бодлогыг амжилттай бодож энэ төрөлдөө түрүүлэн аваргын цом, алтан медаль хүртлээ.

Дашрамд дуулгахад, манай баг тамирчид 39 дэх олон улсын тэмцээндээ амжилттай оролцож медалийн тоогоо 524 болголоо. Удахгүй АНУ-ын Лас Вегас хотод дөрвөн жилд нэг удаа болдог оюуны олимпод оролцохоор манай 17 тамирчин бэлтгэл сургуулилтаа базааж байна.

Хуваалцах