Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ой тогтоолтын аварга Э.Энхмөнх Хятадын телевизийн хамгийн том шоунд оролцоно

Хятадын телевизийн хамгийн том шоу болох, мөн бахархлын шоу гэж нэрлэгддэг "The Brain"-д Монголын Оюун Ухааны академийн тамирчин, 2014 оны Ой тогтоолтын Өсвөрийн дэлхийн аварга, 17 настай Э.Энхмөнх оролцогчоор уригдсан байна.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ой тогтоолтын аварга Э.Энхмөнх Хятадын телевизийн хамгийн том шоунд оролцоно
Ой тогтоолтын аварга Э.Энхмөнх Хятадын телевизийн хамгийн том шоунд оролцоно. Зураг: МҮОНРТ

Хятадын телевизийн хамгийн том шоу болох, мөн бахархлын шоу гэж нэрлэгддэг "The Brain"-д Монголын Оюун Ухааны академийн тамирчин, 2014 оны Ой тогтоолтын Өсвөрийн дэлхийн аварга, 17 настай Э.Энхмөнх оролцогчоор уригдсан байна.

Тэрбээр одоогоор шоуны бэлтгэл ажилдаа орсон байгаа бөгөөд Хятад улсын нэг тэрбум гаруй иргэдийн шилдгүүдийг ялна гэдэгтээ итгэлтэй байгаа аж. Түүнчлэн шоуг зохион байгуулагч телевизийн баг энэ сарын 28-нд манай улсад ирж Э.Энхмөнхийн талаар нэвтрүүлэг бэлтгэх гэнэ.

"The Brain" TV Show нь Хятадын оюуны их мастерууд болоод улс, улсын шилдгийг урьж хүний санаанд орохооргүй даалгавруудыг гүйцэтгүүлэн өрсөлдүүлдэг сонирхолтой шоу ажээ.

Хуваалцах